
Говь-Алтай аймгийн төв, Алтай хотод Онгоцны толгой гэж байх. Үе үеийнхний дурлалын зогсоол, болзооны индэр. Онгоцны толгойн урдхан ёотон шиг навтгар цагаан байшин бий. Ертөнцийн цаг хугацаа бидний бужигнаж өссөн хүүхдийн өрөөний үүдэнд ер бусын өөр өнгөтэй болдог. Ааваасаа эмээж, ээжийгээ элэг барьж, тэдэндээ эрхэлж, туньж өссөн дэндүү нялхамсуу, дэндүү шазруун, дэндүү дураараа хүүхэд нас. Read the rest of this entry »
ЭЭЖИЙН МИНЬ ЗҮРХ СЭТГЭЛ ДЭЭР МИНИЙ АМЬДРАЛ ТОГТДОГ
March 9th, 2010Монгол толгой бутархай мөнгөний гарз
March 9th, 2010
Монгол толгой Монголыг хөгжүүлэх талаар хэлсэн Ерөнхий сайд С.Батболдын үг нэг хэсэгтээ моодонд оров. Олон талт маргаан, шүүмжлэл, эсэргүүцэл, мөн дэмжлэг дагуулсан түүний энэ бодлогын шинэчлэл хэрхэн ажил хэрэг болох нь эдүгээ боловсролын салбарынхны чадлыг сорьсон босго болж хувираад байна. Хөгжил авчрах монгол толгойн эрэлд нийгмээрээ мордсонтой энэхүү “шилжих хөдөлгөөнийг” адилтгаж болно. Дэлхийтэй өрсөлдөн улсаа урагшлуулах монгол толгойгтөлөвшүүлж хүмүүжүүлэх “газрын” хайгуул эдүгээ ид үргэлжилж, ямартай ч оюутны хотхон барихад шаардлагатай 360 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгох чимээ чих дэлсэв. Read the rest of this entry »
Матрын нулимс ба Ё.Отгонбаяр
March 9th, 2010
БСШУ-ы сайд Ё.Отгонбаярын хийсэн хариуцлагагүй мэдэгдэл өнгөрөгч долоо хоногт олон хүний өрийг өвтгөв. Монгол угсаатан дэлхийд 10 сая байхад дээл, хөөмий зэрэгхэнийг хэн ч өмчилж болно хэмээн тэрбээр шазруухан мэдэгдэл хийж, зарим үндэсний үзэлтний зүрхэнд шар ус хуруулсан хэрэг. Түүгээр ч зогсохгүй боловсрол хариуцсан сайдын хувьд том алдаа гарган, “Хөөмий дээл ямар ашигт малтмалын лиценз биш дээ” хэмээн эмзэг сэдвүүдийн дунд эвтэйхэн төөрөлдөөд амжив. Дэлхийд монгол угсаатан 10 байтугай 30 сая байсан ч нүүдэлчин морьтны гал голомтыг сахиж үлдсэн тусгаар Монгол Улс ганцхан байдаг гэдгийг эрхэм сайд мартсан бололтой. Өөрийн гэсэн Үндсэн хуультай, тогтолцоотой, тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлсэн, Монгол гэж дуудуулах, Монгол гэж омогших эрхтэй ганц л улс бий. Тэр нь Парламентын засаглал хэмээх жолоотой, Ерөнхийлөгч буюу төрийн тэргүүн хэмээх цулбууртай, Засгийн газар ташууртай, 2.7-хон сая хүн амтай ч хотол дэлхийд ханаа дугуйлж, тооноо өргөсөн өнөөгийн Монгол Улс билээ. Бидэнд найман зууны түүх, бас хүн төрөлхтний хөгжилд мөрөө үлдээсэн түүнээс ч урт шастир бий. Read the rest of this entry »
ГУРВАН ХУУШУУРЫН ҮНЭТЭЙ МОНГОЛЫН ҮРС ГУДАМЖИНД ЗОЛБИРОВ
March 9th, 2010
Ганган зангиа, гялгар гутал, үнэтэй цагаар гоёсон шинэ Монголын төрийн түшээд гадаад ертөнцийн өмнө хөгийн новш болж хувирав. Учир нь дэлхий дахин балчир үрсээ хайхардаггүй баячуудад дургүй. Ардчилал, хүний эрх гэсэн нэгэн дээвэр дор үзэл бодлоо нэгтгэдэг бүх дэлхийн ичих булчирхайг Азийн Монгол “өвчлүүлж”, булайгаа дэлгэв. Ард түмэн нь гудамжинд төрж, өсөж, үхэж байхад алтаар гоёж, үнэт чулуугаар өөрсдийгөө чимэглэдэг Энэтхэгийн баячууд, төрийн томчуудыг хямсгар Европ, ихэмсэг Америк буландан харж, буруушаан жигшдэгийн шалтгаан энэ юм. Read the rest of this entry »
Дэгжин Монгол
February 21st, 2010
Далай аварга А.Сүхбат монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг орхих шийдвэр гаргахдаа дэндүү бардам нулимсаа дээлийнхээ ханцуйд тоссон. Эзэн Чингис хаан Дэлүүн Болдогийн оройд морилж, дээд тэнгэрт мөргөхдөө дээлийнхээ хормойг дэвсэн байж дэлхийн өмнө бөхийгөөгүй тэргүүнээ гудайлгасан. Жороо морь, жолоо сунгах агт, ховор үнэт хөөрөг, хошуу алгассан наймааг монгол эрчүүд монгол дээлийн нударган дор хэлэлцэж ирэв. Төрийн сайд мяндагтнууд өмссөн дээл, гоёсон хантааз, эмжсэн эмжээр, товч шилбэний хийц хийгээд залсан малгай, залаа, бүч сэлтээрээ төрийн албаны утга санаа, зорьж ирсэн зорилгоо илэрхийлдэг үе ч байв. Read the rest of this entry »
Европ загварыг Монголд нутагшуулах уу
February 2nd, 2010
Европын холбооны нийслэл болох Брюсселийн тэнгэр дор Монголын зуд, төв Азид нутагтай өвөрмөц ард түмний тайван ардчилал, хүний эрхийн төлөө хийсэн зоримог алхмууд болон улс төр, эдийн засгийн шинэчлэлийн талаар үр дүнтэй бөгөөд үнэн яриа өрнөв. Read the rest of this entry »
Н.АЛТАНХУЯГ: Энэ хүнийг эрүүл болгож өгөөч гэж чин сэтгэлээсээ залбирсан
January 22nd, 2010
Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуягтай ярилцлаа.
-Ерөнхий сайд С.Баярын ажлаа хүлээлгэж өгсөн алхмыг дөрөв дэх засаглалынхан өнгөрсөн оны содон үйл явдлаар санал нэгтэй нэрлэсэн. Тухайн үед үйл явдлын цөмд байсны хувьд таны үгийг сонсох сонирхол олон хүнд байсан. Гэтэл та юу ч яриагүй. Харин одоо эргэн дурсахад болохгүй юмгүй?
-2008 онд хамтарсан Засгийн газар байгуулах тухай яригдах үед би анх Баяр даргатай нүүр тулж уулзсан. Харахад нүдний шилтэй л хүн байсан. Надад өөр ямар ч ойлголт байгаагүй. Ямар бодолтой, ямар ухаантай юм мэдэхгүй. Гэхдээ тэр үед бид хоёрын хэн хэндээ ямар байхаас үл хамааран улс орны, хоёр намын асуудал яригдаж байсан. Ингээд хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Бүтэн жил хамтран ажиллалаа. Үүндээ би сэтгэл хангалуун байгаа. Жижиг сажиг юмаар оролдолгүй, нэг нэгнийгээ алхам тутамдаа хардалгүйгээр, монгол түмнийхээ эрх ашгийн төлөө хэл амаа ололцон ажиллаж чадна гэдэгтээ эхэндээ итгэл муутай байсан, нуух юу байхав. Read the rest of this entry »
С.ТӨМӨР-ОЧИР ЗӨВЛӨХ ӨӨ, 100 мянган ногоон, хар, цагаан Land машинууд чинь САЙН УУ?
January 18th, 2010
Ё.Отгонбаяр сайдын зөвлөх С.Төмөр-Очирын өнгө алаглуулан, өдөр судар зөрүүлэн унадаг хар, цагаан хоёр Land-105 машин талын нүүдэлчдийн уламжлалт соёл болох уртын дууны үнэтэй. Уртын дуу мэт шуранхайлж, бас хурдалж, сэтгэл сэргэтэл “хаазалдаг” гэнэлээ. Буурал хэмээх С.Төмөр-Очир Монголын төрд олон жил зүтгэсэн, зарим утгаараа зүүгдсэн. Аль ч засгийн үед ширээ сандалгүй хоцрох нь үгүй энэ эрхэм төрөөс төрсөн “наймаачдын” нэг. Read the rest of this entry »
Аудитын Ч.Раднаа ангийнхнаа “аварсаар” байх уу?
January 14th, 2010
Эрхэм түшээдийн энгэрийнхээ халаасанд “бөөндөж” амжсан тэрбум төгрөгийн хувь заяа хэрхсэнийг ганцхан хүн мэднэ. Тэр нь Үндэсний аудитын газрын дарга Ч.Раднаа. Уг нь мань эр зайран, удган, лам биш л дээ. Гэхдээ ажил үүргийнхээ хувьд гишүүдийн хувь, хувьсгалын “санхүүгийн байдалд” шалгалт хийх үүрэгтэй. Гэвч эл үүргээ эндүүрээд байдаг хэрэг үү, эсвэл мөр зэрэгцэн, ширээ хуваан тухалж асан ангийнхныхаа алив гэм бурууг илчлэхээс зайлсхийдэг “хулгар” зантай юм болов уу? Ямар ч байсан Ч.Раднаагийн буянаар Үндэсний аудитын газрын мэргэжлийн аудитчидын олон сарын нүсэр ажил үр дүнгүй өнгөрөх болжээ. Read the rest of this entry »
Шинэ хүлээлт
January 13th, 2010
Оюутолгойн хөрөнгө оруу¬лалтын гэрээ батлагдсан өдрөөс эхлэн Таван¬толгой “дуншив”. Уг орд газарт хөрөнгө оруулж, хамтран ажил¬лах саналаа БНСУ-ын “КОРЕС” тэргүүтэй 11 компанийн консорциум, ОХУ-ын “Ренова”, “Газпром”, Хятадын “Шинхуа”, Японы “Мицуи”, “Иточу” зэрэг компаниуд ирүүлээд байгаа. Америкийн “Пибоди энержи”, Бразилийн “Вэйл”, Швейцарийн “Экстрета” корпорациуд нө¬лөө бүхий өрсөлдөгчдийн тоонд багтана. Энэтхэгчүүд ч бас тэднээс хоцролгүй эл уралдаанд хөл тавьсан. Гэвч сүүлийн үед хүчтэй өрнөж буй Монголын бизнесийнхний төмөр зам тойрсон “зодооны” тоос шороонд тө¬рийн байр суурь, Тавантолгойтой холбоотой стра¬теги төлөвлөгөө, гэрээ¬ний эдийн засгийн нөхцөл, дээрх уул уурхайн акулуудын бодит байдал, тавьсан санал зэрэг сонирхолтой сэдвүүд дарагдан, мартагдах янзтай.
Read the rest of this entry »